Asset Publisher

Арга хэмжээний мэдээ

Монголын хуульчдын холбооны удирдлагуудтай дугуй ширээний уулзалт зохион байгууллаа

Туршлага солилцох уулзалт

“Хуульчдын ёс зүй, сахилга хариуцлага сэдвийн дор дугуй ширээний уулзалт 2018 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр боллоо.

Asset Publisher

эзлэх хувь

Juristenverband Mongolei KAS Mongolei
Juristenverband Mongolei

Уулзалтад Монголын хуульчдын холбооноос тус холбооны Ерөнхийлөгч Ж. Хунан, Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны дарга Т.Ганбаатар, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Ц.Цогт, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга Н.Баасанжав, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргалан, Конрад-Аденауэр-Сангаас сангийн суурин төлөөлөгчийн даргын албыг түр орлон гүйцэтгэгч Др. Петер Хефеле, ХБНГУ-ын Заарланд мужийн захиргааны хэргийн шүүгч Др.Сырин Озфырат, ХБНГУ-ын Заарланд мужийн парламентын гишүүн Марк Шпайхер, KAC-ийн төслийн менежер С.Ганзаяа нар оролцсон.

Уулзалтын үеэр Монголын Хуульчдын холбооны бүтэц, үйл ажиллагаа, Заарланд мужийн шүүгч, ѳмгөөлөгчийн холбооны удирдлага, бүтэц, гишүүнчлэл, үйл ажиллагааны дүрэм, санхүүжилтийн талаар болон Монгол Улс, ХБНГУ-ын шүүх, прокурор, өмгөөллийн байгууллагын тогтолцоо, шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн ёс зүйн хариуцлагад хүлээлгэх сахилгын шийтгэл, шүүгчийн хараат бус байдал зэрэг сэдвээр харилцан мэдээлэл солилцлоо.

Энэ удаагийн уулзалт нь Монголын Хуульчдын холбоо, Конрад-Аденауэр-Сан болон ХБНГУ-ын холбогдох байгууллагатай хамтын үйл ажиллагаа явуулах эхний уулзалт болж буйг хоёр талын удирдлага онцлон тэмдэглээд цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан юм.

Asset Publisher

Mongolischer Juristenverband KAS Mongolei

comment-portlet

Asset Publisher

Asset Publisher