Asset Publisher

Арга хэмжээний мэдээ

Улс төрийн намууд хүчтэй бол ардчилал тогтвортой

ХБНГУ-ын ХАХНам болон Монгол Улс дахь Ардчилсан Намын (АН) үзэл баримтлалын чиглэлийн ижил төстэй байдал дээр үндэслэн КАС нь Монгол Улсад 1993 онд суурин төлөөлөгчийн газраа нээх цагаас эхлэн АН-тай хамтын ажиллагаатай байж ирсэн.

Asset Publisher

эзлэх хувь

ХБНГУ-ын ХАХНам болон Монгол Улс дахь Ардчилсан Намын (AН) үзэл баримтлалын чиглэлийн ижил төстэй байдал дээр үндэслэн КАС нь Монгол Улсад 1993 онд суурин төлөөлөгчийн газраа нээх цагаас эхлэн АН-тай хамтын ажиллагаатай байж ирсэн.

АН нь 2017 онд дотоод шинэчлэлээ эхлүүлсэн ба тус үйл явцынхаа хүрээнд ХБНГУ-ын ХАХНамын амжилт болон туршлагыг судлаж байна. Уг үйл явцыг дэмжих зорилгоор КАС-аас ХБНГУ-ын ХАХНамын мэргэжилтнүүдийг Монголд урьж, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдэд зориулан цуврал сургалт, воркшопууд зохион байгуулж байна. 2018 оны 04 дүгээр сард ХБНГУ-ын Заарланд мужийн парламентын гишүүн, тус мужийн ХАХНамын Ажил эрхлэгчдийн асуудал эрхэлсэн хорооны дарга, ноён Марк Шпайхер Монголд хүрэлцэн ирж “Улс төрийн намуудын менежмент 21 дүгээр зуунд - ХБНГУ-ын ХАХНамын жишээ” сэдвээр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдэд танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Asset Publisher

холбоо барих хүн

Johann C. Fuhrmann

Johann C

Leiter des Auslandsbüros China - Peking

johann.fuhrmann@kas.de +86 10 6462-2207; 2208 +86 10 6462-2209
"Political Party Management in the 21st Century" lecture and discussion

comment-portlet

Asset Publisher

Asset Publisher