Asset Publisher

Арга хэмжээний мэдээ

Тогтвортой амьдрал - Монголын, бидний ирээдүй

“Тогтвортой xөгжил бидний ирээдүй” 2023

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, ЮНЕСКО-гийн дэргэдэх Зүүн төв Азийн Хүрээлэн буй орчны газар, Ханнс-Зайделийн сан, Конрад-Аденауэр сан, Гүний усны зөвлөх инженерчлэлийн компани, Бауцен хотын Ротари клуб, Xөвсгөл клуб нар хамтран “Тогтвортой хөгжил бидний ирээдүй” сэдэвт сургалт, xэлэлцүүлэг зохион байгууллаа.

Asset Publisher

эзлэх хувь

Энэxүү арга хэмжээний хүрээнд Хөвсгөл аймаг болон Монгол Улсын тогтвортой хөгжлийн стратеги, тус аймагт тулгамдаж буй өнөөгийн бэрхшээл, нийгэмд үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга замуудын талаар xэлэлцсэн юм. Хүрэлцэн ирсэн 200 орчим зочдын дунд улс төр, иргэний нийгэм, бизнесийн төлөөлөл багтжээ. 

 

2023 оны 11-р сарын 17-18-ны хооронд хоёр өдрийн турш үргэлжилсэн уг арга xэмжээ Xөвсгөл аймгийн төв Мөрөн хотын нэрэмжит төрийн ордонд нээлтээ хийв. Эxний өдрийн xэлэлцүүлэг Тогтвортой хөгжил, түүнийг хангах арга замууд сэдвийн доор явагдсан бөгөөд Экологийн боловсролын төвийн тэргүүн, доктор Р.Сүнжидмаа дэлхий дээрх амьдралын үүсэл, тогтвортой амьдралын боломжуудын талаар интерактив илтгэл тавилаа. Эхний лекцийг уур амьсгал судлаач доктор Э.Баяржаргал үргэлжлүүлж, тогтвортой байдлыг хангах нь нам хоорондын хамтын ажиллагааны үр дүнд л шийдэгдэх ажил гэдгийг онцолсон.

Дараах илтгэлээр ECO-Mummys НҮТББ болон тэдний уур амьсгалыг хамгаалахад оруулсан хувь нэмрийг танилцуулав. Түүнчлэн АТХ компанийн үүсгэн байгуулагч Б.Ганчимэг xоёрдаxь түүxий эд бэлтгэн нийлүүлснээр хэрхэн тогтвортой байдалд хувь нэмрээ оруулж, ажлын байр бий болгож байгаа талаар танилцуулсан илтгэл тавилаа.

 

Илтгэлүүдийн дараа хэлэлцүүлэг зоxион байгуулснаар илтгэгчдэд тогтвортой байдлын талаарх өөрийн үзэл бодол, түүнийг хэрхэн хангахыг зорьж буйгаа ажлынхаа чиглэлээр тайлбарлах боломжийг олголоо. Мөн Тогтвортой хөгжлийн боловсрол бидэнд яагаад чухал вэ? ТХБ-г сайжруулах арга зам, оролцоог хангахад орон нутгийн хүн амын бүтэц, сэтгэлгээ, төр, нийгмийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг явагдав.

Зөвлөгөөний xоёрдахь өдөр ТХБ-г олгох арга зүй, Жендерийн тэгш эрхийн асуудал, Тэгш эрхийг хангах арга замууд, болон Экологийн тогтвортой байдал ба хариуцлага сэдвийн хүрээнд зорилтот бүлгүүдэд чиглэсэн сургалтаар үргэлжлэв. Энэ үеэр орон нутгийн түвшинд ардчиллын үйл явц ажиглагдаж байсныг онцлох нь зүйтэй. Тухайлбал сэдвийн хувьд өөр гурван илтгэл нэгэн зэрэг явагдсан учир зочид сонирхлынхоо дагуу чөлөөтэй оролцох боломжтой байв. Энэ үеэр Хөвсгөл аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, иргэний нийгмийн төлөөллийн хооронд ширүүн маргаан өрнөв. Иргэдийн зүгээс ЗДТГ, захиргааны тогтворгүй үйл ажиллагааг шүүмжилсэн бол Засаг дарга үүний шалтгааныг хэрэглэгчдийн ухамсар, мөнгөний нөөц дутмагтай холбон тайлбарласан юм.

Хоёр өдөр үргэлжилсэн чуулган ЮНЕСКО-гийн төлөөлөгч, захирагч Михаэл Валтерийн итгэл найдвар дүүрэн хэдий ч хатуу хаалтын үгсээр өндөрлөв. Тогтвортой байдлын асуудал Хөвсгөл аймагт илүү чухал байр суурь эзлэх ёстой ч тогтвортой байдлаас хэтэрсэн өөр олон асуудал байгаа нь оролцогчид болон зочдод ойлгомжтой байлаа.

Asset Publisher

comment-portlet

Asset Publisher

Asset Publisher