Арга хэмжээний мэдээ
Йоханн Фурманн нь Христийн Ардчилсан Холбоо Намын Эдийн засгийн зөвлөлийн хөгжил, инновацийн асуудал хариуцсан даргаар ажиллаж байсан бөгөөд 2010-2014 онд КАС-ийн төв салбар болон Москва дахь салбарт, 2014-2016 онд Бундестагийн гишүүн, Төрийн сайд хатагтай Др. Проф. Мариа Бюмерийн ажлын албанд эрдэм шинжилгээний ажилтнаар тус тус ажиллаж байсан туршлагатай юм.
Энэ дашрамд өнгөрөгч саруудад Монгол дахь Конрад-Аденауэр-Сангийн Суурин төлөөлөгчийн газрыг хариуцан ажилласан Конрад-Аденауэр-Сангийн Ази, Номхон далайн бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдал ба уур амьсгалын өөрчлөлт хөтөлбөрийн захирал Др. Петер Хефелед талархахын зэрэгцээ цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.