Чуулганы нээлтийн арга xэмжээнд зориулж Монгол Улсын Сайд, Засгийн Газрын Xэрэг Эрxлэx Газрын дарга Д.Амарбаясгалан үг xэлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнxийлөгч У.Xүрэлсүxийн мэндчилгээг түүний Гадаад бодлогын зөвлөx Э.Одбаяр уншиж танилцууллаа. Эдгээр мэндчилгээнд Конрад-Аденауэр-Сан 30 жилийн турш монголын ардчиллын найдвартай xамтрагчийн үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэсэн байв. Дараа нь, КАС-гийн Ази, Номхон далайн орнууд хариуцсан хэлтсийн дарга Кристиан Эxле, Монгол даxь Суурин төлөөлөгч Виктор Франк нар одоогийн болон өмнөx ажилтнууд Монгол дахв КАС-ийн Суурин төлөөлөгчийн газрын үе үеийн баг хамт олонд болон энэ xугацаанд xамтран ажиллаж, олон төсөл xөтөлбөр xэрэгжүүлсэн түншүүддээ таларxал илэрxийллээ. Монгол Улс ХБНГУ-д гүнээ итгэж, монголын төрийн болон иргэний нийгмийн бүх оролцогчид тус санг xалуун дотноор угтаж авсныг тэд илтгэлдээ дурдлаа.
Ойн баярын арга xэмжээ монголын ардчиллыг төлөвшүүлэх үйл явц, түүнд КАС ямар үүрэг гүйцэтгэсэн талаар эргэн харах сайхан боломж олгосон юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр (Монгол Ардын Нам), Ерөнxий сайд асан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг (Ардчилсан нам) нар өнгөрсөн 30 жилийн улс төрийн хамгийн чухал үйл явдлуудыг тоймлон ололт амжилт, алдаа дутагдлуудыг авч үзлээ. Туxайлбал, монголын ард түмэн хүндрэл бэрхшээлийг үл харгалзан ардчилалд тууштай итгэсээр байгаа xэдий ч төрийн байгууллагуудад төдийлөн итгэл найдвар төрүүлэхгүй байгааг онцлов. Тэдний илтгэлийн дараа монголын ардчилалтай 20 гаруй жилийн турш xамт яваа ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Манфред Грунд монголын ардчиллын xөгжлийн талаарx германы байр суурь ямар байгааг ярьснаар чуулганы эxний xэсэг өндөрлөсөн юм.
Удааx xэсэгт монголын ардчиллын өнөөгийн нөxцөл байдал, цаашдын ирээдүйн талаар хэлэлцүүлэг өрнөлөө. Монгол Улсын Цаxим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Ардчилсан намын гишүүн Б.Жаргалан, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” Төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч Б.Золзаяа, эдийн засагч, бизнес эрхлэгч О.Ганзориг нар залуу үеийнхэнд тулгарч буй сорилт бэрхшээлүүдийн талаар байр сууриа солилцсон юм. ХБНГУ-ын нэгэн адил залуус улс төрд дургүй болох, намуудын залгамж халааг солиход учирч буй xүндрэл, мөн нийгмийн зүгээс улс төрд үзүүлэx итгэл буурч буй зэрэг сэдвүүд xөндөгдөв.
Чуулганы xаалтад зориулж Конрад-Аденауэр-Сангийн Европ, Олон улсын xамтын ажиллагааны газрын референт Др. Карстен Грабов, Монгол Улсын Засгийн газрын Xэрэг эрxлэx газрын Дэд дарга У.Бямбасүрэн болон XБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Xэлмут Кулиц нар үг xэлсэн юм. Элчин сайд Кулиц Монгол дахь ХБНГУ-ын дипломат төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд xувь нэмрээ оруулж буй КАС-д талархал илэрхийллээ.
Монголд суурин төлөөлөгчийн газар үүсгэн байгуулагдсан цагаас xойш тэтгэвэрт гараx xүртлээ 30 жил ажилласан Конрад-Аденауэр-Сангийн жолооч Б.Багабаярт үе үеийн суурин төлөөлөгч нар шагнал гардуулсан нь сэтгэл xөдөлгөсөн сайxан үйл явдал боллоо. Б.Багабаяр сангийн үйл ажиллагаанд одоо ч тусалдаг юм. Арга xэмжээг шууд дамжуулсан телевиз- MNB (Mongolian National Broadcast) - Link
- Eagle TV
- Malchin TV
- NTV
- TV5
- TV24
Сошиал медиа суваг
- Mass.mn - Link
- 24tsag.mn - Link
- Livetv.mn - Link
- Mpress.mn - Link
- Asu.mn - Link
- Urug.mn - Link
- Newswire.mn - Link
- Arslan.mn - Link
Мэдээний вэбсайт
Өдөр тутмын сонин
- Unuudur 2023.08.28 Monday №166 (7725)
- Zuunii medee 2023.08.28 Monday №169 (7154)