Asset Publisher

Арга хэмжээний мэдээ

“СОНГУУЛИЙН КАМПАНИТ АЖИЛД АМЖИЛТТАЙ БЭЛТГЭХ НЬ” ВОРКШОП

Dr. Mario Voigt zu Gast in der Mongolei

2015.09.13-09.15-ны хооронд Монгол дахь Конрад-Аденауэр-Сан ХБНГУ-ын Тюринген муж улсын Парламентын гишүүн Др. Марио Фоогттай хамтран “2016 оны сонгуульд амжилттай бэлтгэх нь” воркшопыг зохион байгууллаа.

Asset Publisher

эзлэх хувь

Улс төрийн намуудын гишүүд, сэтгүүлчид болон олон нийттэй харилцах албаны мэргэжилтнүүд, түүнчлэн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид зэрэг олон талт оролцогчдыг уг үйл ажиллагаанд хамруулсан юм. Воркшопын эхний хоёр өдөр сонгуулийн кампанит ажлын стратеги төлөвлөлт, улс төрийн мессеж боловсруулалт болон түүнийг сонгогчдод хэрхэн хүргэх боломжтой талаар яригдсан бол сургалтын сүүлийн өдөр Др. Фоогт цахим мэдээллийн сүлжээг сонгуулийн кампанит ажлын хүрээнд хүчтэй зэмсэг болгон ашиглах боломжтой талаар оролцогчдод танилцуулсан юм. Нийгмийн цахим сүлжээгээр дамжуулан залуучууд, тэр дундаа анхлан сонгууль өгөгсдөд хамгийн үр дүнтэйгээр хүрч ажиллах боломжтой ба энэ нь Монгол шиг залуу хүн амтай улсын хувьд хамгийн тохиромжтой арга хэрэгсэл болж байна. Оролцогчид сургалтын туршид хөндөгдсөн олон төрлийн асуултууд болон багийн ажиллагааны үр дүнд Монгол болон Герман улсуудын сонгуулийн кампанит ажлын онцлогууд болон ялгаатай шинж чанаруудыг тодорхойлон гаргасан юм.

Asset Publisher

comment-portlet

Asset Publisher

Asset Publisher